Ботокс тариулсны дараа ямар гам дэглэм сахих вэ?
– Тарилга тарьснаас хойш 4 цагийн турш цэх босоо байдалтай байна.
– 7 хоног даралттай массаж хийлгэхгүй байх.
– 14 хоног халуун уур саунд орохгүй, нүүрэндээ халуун бигнүүр тавихгүй байх.
– Спиртийн төрлийн ундаа, антибиотик хэрэглэхгүй байх.
– Жирэмсэн болон 6-хүртэлх сартай хөхүүл хүнд хийгдэхгүй.
2. Арьс хуурайшаад байна яавал дээр вэ?
Арьсны чийгшил нэмэх арьсны хамгаалах чадварыг нэмэгдүүлэх үүднээс гиалуроны хүчил дангаараа эсвэл түүнийг агуулсан нэмэлт витаминтай арьсны өнгө сэргээх арьсны нөхөн төлжил нэмэгдүүлэх үйлчилгээтэй тарилга эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
3. Арьсаа сайн цэвэрлэж чадахгүй байна ямар арга хэмжээ авах вэ?
Арьсыг гүнээс нь цэвэрлэж арьсны нүх сүвийг сэргээдэг Aqua peeling аппаратанд орсноор арьсны чийгшил нэмэгдэж өнгө сэргэж будаг шингэлт сайжирч арьс чийглэг болно. Мөн энэ үйлчилгээнд орсны дараагаар арьсны бусад тарилга эмчилгээг хийлгэвэл
арьсны хүлээн авах чадвар дээшилсэн байдаг тул үр дүн илүү сайн байдаг давуу талтай.
4. Уруулын филлер өвддөг үү?
Уруулын хэлбэр засах, нүүрний төрх засах зорилгоор хийгддэг уруулын филлер тарилга нь хэсгийн мэдээ алдуулалттай тос түрхэж
хийгддэг тул өвдөх зовиур байдаггүй бөгөөд филлер хийлгэсний дараа 14 хоног алкохол хэрэглэхгүй хэт халуун, хэт хүйтэн зүйл идэж хэрэглэхгүй байх хэрэгтэй байдаг.
5. Доод зовхины үрчлээг яах вэ?
Доод зовхины үрчлэ унжилт мэсийн аргаар зовхи татах ажилбарт орохоор хэмжээнд биш бол зовхины моно утас болон зовхины ботоксыг хамтад нь хийлгэвэл үр дүнтэй байдаг бөгөөд моно утас нь таны арьснаас ялгарах коллаген эластин ширхэгийн нийлэгжилтийг нэмэгдүүлж өгснөөр арьсыг чангалах үйлчилгээг үзүүлдэг бол ботокс нь тухайн зовхины булчинд очих агших сулрах сэрэл дохио дамжилтийг түр хугацаанд саатуулснаар үрчлээг тэнийлгэх нөлөөтэй юм.
6. Давхар эрүүний өөхийг яаж багасгах вэ?
Эрүүний доод хэсгийн өөхөн эдийг багасгах зорилгоор манай Kabelline брэндийн тарилгыг хэрэглэдэг бөгөөд 7 хоногийн давтамжтай 5-7 удаа тариулснаар өөхөн эдийн хэмжээ багасч нүүр зөв төрхтэй болдог. Тарилга эмчилгээний хажуугаар та хөдөлгөөн болон эрүүл хооллолтын дэглэм баривал үр дүнд сайнаар нөлөөлнө. Мөн манайх мэсийн аргаар давхар эрүү арилгах V-line Laser эмчилгээг хийдэг. Энэ талаар та мэсийн эмчтэй уулзаж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.