Өөх соруулах мэс засал

  1. Өөх соруулах мэс засал өвдөлт ихтэй юу?
  • Хэвлийн болон гуя, бугалга хэсгийн өөх соруулсны дараа өвдөлт бага , дасгал хийсний дараа бие буларсан юм  шиг өвдөлт  1-3 хоногт байдаг, эрүүний өөх соруулах мэс заслын дараа өвдөлтгүй байдаг.
  • Өвдөлт бага байх бас нэг  шалтгаан нь зүслэгийн хэмжээ маш жижиг  0,3-0,5 см хэмжээтэй байдаг
  • Өөх соруулах мэс заслыг хэсгийн болон ерөнхий мэдээгүйжүүлэг хийдэг

Хэсгийн мэдээгүйжүүлэг дор  давхар эрүүний өөх соруулах  мэс засал хийдэг

Ерөнхий мэдээгүйжүүлэг дор  хэвлийн өөх, бугалга, гуя, ташааны өөх соруулах мэс заслыг хийдэг.

  1. Өөх соруулах мэс заслын дараа дахиж таргалах уу? Өөх үүсэх үү?

Өөх соруулах мэс засал нь арьс болон булчин хальс хооронд өөхөн хуримтлал үүсэж арьс сунахыг хэлдэг. Өөх соруулах мэс заслаар  арьсан доор хуримтлагдсан өөхийг соруулж арьсыг булчин хальстай наалдуулж сорвижуулж эдгээдэг учраас   наалдаж эдгэсэн хэсэгт дахиж өөх хуримтлагдах нь маш удаан байдаг.

  1. Өөх соруулах мэс заслын дараа ямар дэглэм, хэдийн хугацаагаар барих вэ?

Өөх  соруулах мэс заслын дараа   хөдөлгөөний дэглэм  баримтална удаан алхахгүй , хөлд ачаалал өгөхгүй , хэвлий, гуя, ташаа , гарын бугалга хэсгийн  өөх соруулсны дараа  удаан  эхний 1-3 өдөр  хэвтрийн дэглэм  баримтална.  Давхар эрүүний  өөх соруулсны дараа  удаан юм ярихгүй байх, хатуу бүхэл юм  зажилж идэхгүй байх.Мөн  бүх өөх  соруулах мэс заслын дараа хоолны дэглэм баримтална чихэрлэг юм идэхгүй, халуун ногоотой хоол идэхгүй,  архи дарс хэрэглэхгүй байх дэглэм баримтална.  Өөх соруулах мэс заслын дараа  сойлт 10-14 хоног  зүүх ёстой байдаг.

  1. Өөх соруулах мэс засалд ороход ямар, ямар шинжилгээ бүрдүүлэх вэ?

Хэвлий болон ташаа гуяны 3600 өөх соруулах мэс засал нь бүтэн унтуулгатай ордог тул

  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • Биохими
  • Цусны бүлэгнэлтийн шинжилгээ
  • Элэгний В,С вирус НIV, TPHA
  • Зүрхний цахилгаан бичлэгийн шинжилгээ бүрдүүлдэг

 Давхар эрүүний өөх соруулах, суганы эрвээхэй хэлбэрийн өөх соруулах , гуяны болон шилбэний өөх соруулахад хэсгийн мэдээгүйжүүлэгтэй мэс засал хийдэг тул

  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • Цусны бүлэгнэлтийн шинжилгээ
  • Элэгний В,С вирус НIV, TPHA шинжилгээ бүрдүүлдэг

  1. Өөх соруулах мэс засал аюултай юу?

Хариулт:  Өөх соруулах мэс засал нь арьсан дор үүсэн өөхийг лазер болон соруулаг аргыг ашиглан  соруулж авдаг  харин мэдрэлийн болон томоохон судаснууд нь  булчингийн цаана  явж байдаг тул  эрсдэл багатай байдаг.Нэг үгээр хэлбэл  өөх соруулах мэс засал нь аюултай, эрсдэлтэй тэр бүсээс хол ажилбар нь хийгддэг.

ЦАГ ЗАХИАЛГА