МЭНДЧИЛГЭЭ

Эрүүл мэнд, гоо сайхны эмчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн өндөр ур чадвар, ёс зүйтэй, хөдөлмөрч хамт олны нэрийн өмнөөс та бүхэнтэй мэндчилж байгаадаа баяртай байна.

Сондор Мед эмнэлэг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологийг эх орондоо нэвтрүүлж, чадварлаг баг хамт олныг бүрдүүлэн үндэсний хэмжээнд төдийгүй дэлхийн олон улс орны ард иргэдэд эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхийг зорин ажиллаж байна.

Эрдэнэт хүний эрүүл мэндийн төлөө оюун ухаан, мэдлэг чадвараа хоёргүй сэтгэлээр зориулан ажиллаж байгаа манай эмнэлгийн хамт олон та бүхнийг найрсгаар хүлээн авч  эрүүл мэнд, гоо сайханд тулгамдаж буй асуудлыг тань эрсдэлгүй, аюулгүй орчинд эмчилж, сувилахын зэрэгцээ үйл ажиллагаандаа бие сэтгэл гоо зүйн сэтгэл ханамж, харилцааны итгэлцэл, эмчилгээ үйлчилгээний чанарыг эрхэмлэн ажиллахаа илэрхийлье.

Та бүхэнд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье!

Сондор Мед эмнэлгийн захирал

Анагаах ухааны доктор, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн мэс заслын эмч 

Д.Эрдэнэболд

ЦАГ ЗАХИАЛГА

Холбоотой мэдээлэл