Мэс заслын үед хэсэг газар мэдээ алдуулах тариа хийх үед бага зэргийн өвдөлт үүснэ. Мэдээ алдуулалт гарсаны дараа өвдөлт үүсэхгүй хэдий ч хорсох, чимчигнэх зэрэг таагүй мэдрэмжүүд үүсч болноо.
Бага зэргийн хаван, хөхрөлт үүсэх ба 7-10 хоногтоо арилна.
Мэс заслын төрлөөс хамаарч дотор болон гадна оёдлууд тавигддаг. Дотор оёдолд хайлдаг утас ашигладаг тул авах шаардлагагүй. Гадна оёдолд хайлдаггүй утас хэрэглэдэг учраас 7-10 хоногийн дараа эмнэлэгт авна.
Хүний биед зүслэг хийсэн тохиолдолд заавал сорви үлддэг ба хэвийн эдгэсэн сорви нарийн, цагаан өнгөтэй, үл анзаарагдам байдаг. Сорви үүсэх үйл явцад тухайн хүний бие махбодийн онцлог (өмнө нь ямар нэг сорви үүссэн эсэх, цусан дах сахар ихэсдэг эсэх гэх мэт), мэс заслын дараах гам дэглэм, эмчийн ур чадвар, мэс засалд хэрэглэж буй материал (хутганы ир, утас гэх мэт) зэргээс хамаардаг.
Үргэлжлэх хугацаа: 30 минут – 1 цаг. Мэс заслын дараа эмнэлэгт хэвтэх шаардлагагүй.