Суганы хэт хөлрөлт, хулмас арилгах

1.    Суганы хөлс ялгаруулах булчирхайг мэс заслын аргаар  авснаар хүний биед мэс заслын дараа сөрөг ямар нэгэн үр дагавар гардаг уу?

Хүний биед байх хөлс ялгаруулах булчирхайг мэс заслаар авснаар хагалгааны дараа ямар ч хор хөнөөлтэй зүйл тохиолддоггүй. Манай эмнэлэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт Лазер технологи ашиглан уг мэс заслыг хийж байгаа учраас давуу тал нь эдгэрэлт түргэн эрсдэл хүндрэл тохиолдох нь бага байдаг. Өөрөөр хэлбэл суга орчмын доторх бусад бүтцүүд анатоми болон физиологи үйл ажиллагаа бүгд хэвийн хэвээр байдаг.

2.    Мэс заслын үр дүн болон өвчин дахих сэдрэх магадлал байгаа юу?

    Манай эмнэлэгт хийгдэж байгаа суганы булчирхай  авах мэс заслын үр дүн өндөр буюу 80-90% байдаг бөгөөд дахих магадлал 10-20% тохиолдох магадлалтай. Гэхдээ хагалгааны дараа хувь хүний ариун цэвэр болон эмчийн зөвлөсөн гам дэглэм сахих нь өвчний сэдрэл дахилтын хувийг бууруулдаг.

3.    Суганы мэс засал хэр хугацаанд хийгддэг вэ ? Зайлшгүй эмнэлэгт хэвтэх шаардлага байдаг уу?

    Уг мэс засал нь хэсгийн мэдээ алдуулагчтай хийгддэг өөрөөр хэлбэл суганд тусгай зориулалтын мэдээ алдуулах тарилга ашиглан хийдэг ойролцоогоор 1 цаг орчим болдог. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болон энгийн амьдралын хэв маяг ажлыг алдагдуулдаггүй тухайн өдөртөө шууд зөвлөгөө авч эмнэлгээс гэр болон ажил руугаа явах боломжтой мэс заслын дараа өвдөлт зовиур хүнд их үүсэхгүй давуу талтай.

4.    Хагалгааны өмнөх бэлтгэх мөн мэс заслын дараа барих гам дэглийн талаар мэдээлэл өгч болох уу?

Юуны өмнө та манай эмнэлгийн 2 салбарын лавлах утаснууд руу залгаж  гэр болон ажилтайгаа ойрхон салбарыг сонгох  дараагаар нь нарын мэргэжлийн эмчид үзүүлэх болон утсаар ярьж зөвлөгөө авах боломжтой байдаг. Мэс засалд орохоор шийдсэн бол мэс заслын өдөр цагийг товлож бэлтгэх.

Үүнд мэс заслын өмнө:

          Суга хэсгийн үсийг авч бэлдсэн байх

          Өөрт эвтэйхэн амархан өмсөж тайлахаар чөлөөтэй хувцас өмсөх

          Унд цайгаа сайтар уух /өлөн ирэхгүй байх/

          Солих шинэ хувцас авчрах

          Эмчид үзүүлсэн бол зөвлөсөн шинжилгээг бүрдүүлэх

              Мэс заслын дараах гам дэглэмийн хувьд:

          Мэс заслын дараа эхний 3 хоног суга хэсгийг хөдөлгөөнгүй хавчих

          14 хоног хүнд зүйл огцом хүчтэй өргөхгүй байх

          Эхний нэг сар идэвхтэй дасгал хөдөлгөөн, биеийн хүч их шаардсан спортоор хичээллэхгүй байх / Фитнэс, иог ,сагсан бөмбөг, гар бөмбөг гэх мэт/

          Мэс заслын боолтыг 2-5 хоногийн хугацаатай цэвэр боолт болон эмчийн хяналтыг хийлгэх / шархны эдгэрлээс хамаарч боолт хийлгэх/

          Эмчийн зөвлөсөн эмийг зааврын дагуу тогтмол уух

          Архи хэрэглэхгүй байх 

5.    Тодорхой заагдсан насны ангилал байдаг уу? Эсвэл мэс заслаас өөр эмчилгээний арга танай эмнэлэгт байдаг уу? 

Манай эмнэлэг 14 наснаас дээш  – 65 нас хүртэлх эрэгтэй эмэгтэй бүх үйлчлүүлэгчдэд уг мэс заслыг хийх боломжтой мэдээж юуны өмнө нарын мэргэжлийн эмчийн үзлэг үнэлгээ маш чухал байдаг. Үүний дараагаар мэс заслын төлөвлөж болно.

Мэс заслын бус эмчилгээ гэвэл манай эмнэлэгт хийгдэж байгаа /суганы ботокс тарилга/ хийгдэж байгаа уг тарилга нь суганд тарьж хэрэглэдэг бөгөөд 3-6 сарын хугацаанд хөлрөлтийг зогсоож бууруулан үнэрийг арилгадаг. Мэс засал хийлгэх сонирхолгүй хүмүүст хэрэглэх боломжтой байдаг.

ЦАГ ЗАХИАЛГА