Хамрын эдгэрэлтын хугацааг 6 сарын туршид хянана. Эхний 14 хоног хамгийн чухал үе юм. Энэ үед хавдаж, хөхрөх болно. Сэргээх хугацаа нь амрах, хүнд дасгал хийхээс зайлсхийх, мэс засалчийн зааврыг дагаж мөрдөх явдал юм. Ихэнхи хүмүүс 1-2 долоо хоногийн дараа өдөр тутамын үйл ажиллагаандаа эргэж орох боломжтой бөгөөд бүрэн үр дүн нь хэдэн сарын дараа харагдах болно.
Хамар нь хүний нүүрний төвд байдаг гоо зүйд хамгийн чухал нөлөө үзүүлдэг ба багахан хэмжээний тэгш бус байдал маш тод харагдаж болдог. Хамрын мэс засалд ясны ажилбар, мөгөөрс мөгөөрсний хальс, арьс, арьсан доорх өөхөн эд гээд маш олон бүтцийг сэргээн засварлах шаардлагатай байдаг учраас тэр бүрийн нөхөн төлжилтийг 100 хувь хянах боломжгүй нөхцөл үүсэж болдог онцлогтой.
Profile line тэгш байх нь ямар ч нүүрний хэлбэрт зохидог бөгөөд, хиймэл биш байгалийн мэт харагдах мэс засал хийх нь хамгийн чухал юм.
Мэс заслын эхний хоногуудад эмийн эмчилгээ, өвдөлт намдаах эмчилгээ хийгддэг. Хэвийн амьдралын үйл ажиллагааг алдагдуулахаар өвдөлт бол байхгүй.
Боломжгүй, өөр хүний эд эс тохирохгүй.
Хамарт гадны биет тавиулсан учраас та насан туршийн дэглэм баримтлах бөгөөд гэмтэл авахгүй байх нь хамгийн чухал юм. Хэрэв гэмтэл авсан тохиолдолд үрэвсэх эрсдэл хамгийн их байдаг.