Хүний биед зүслэг хийсэн тохиолдолд заавал сорви үлддэг ба хэвийн эдгэсэн сорви нарийн, цагаан өнгөтэй, үл анзаарагдам байдаг. Сорви үүсэх үйл явцад тухайн хүний бие махбодийн онцлог (өмнө нь ямар нэг сорви үүссэн эсэх, цусан дах сахар ихэсдэг эсэх гэх мэт), мэс заслын дараах гам дэглэм, эмчийн ур чадвар, мэс засалд хэрэглэж буй материал (хутганы ир, утас гэх мэт) зэргээс хамаардаг.