Бэлэг эрхтэн томруулах мэс засал

1. Бөөр шээсний зам болон эрэгтэйчүүдийн ямар ямар мэс засал  хийгддэг вэ?

Манай эмнэлэгт бөөрний шээсний замын бүх төрлийн мэс засалууд хийгдэг. Мөн эрэгтэйчүүдийн пластик мэс засал буюу бэлэг эрхтэн томруулах, бэлэг эрхтэнээс гадны биет авах зэрэг мэс засалууд хийгддэг. Мөн эрэгтэйчүүдийн өвчин эмгэгийн оношилгоо эмчилгээ, түрүү булчирхай бөөр шээсний зам болон бэлгийн сулралын оношилгоо эмчилгээ хийгддэг.

2. Эр бэлэг эрхтний томруулах болон пластик мэс засал” ямар ямар мэс засалууд ордог вэ?

Эр бэлэг эрхтний томруулах пластик мэс засалд уртасгах, бэлэг эрхтний их бие бүдүүрүүлэх, тээрхий томруулах, хурдан дур тавилт зэрэг олон төрлийн мэс заслын аргууд байдаг. 

  • Тээрхийн арьс авах буюу хөвч таслах мэс засал
  • Бэлэг эрхтнээс гадны биет буюу вазелин авах мэс засал
  • Цагираг имплант, Т имплант, Пенума имплант 
  • Өөх шилжүүлэн суулгах
  • Бэлэг эрхтэн уртасгах
  • Хурдан дур тавилтын эмчилгээ
  • Филлер тарилга гэх мэх олон төрлийн томруулах болон гоо сайхны мэс заслууд хийгдэж байгаа

 

3. Бэлэг эрхтэн томруулах имплант гэж юу вэ?

Бэлэг эрхтэнг имплантаар томруулах мэс засал нь зориулалтын үйлдвэрийн аргаар гаргаж авсан, хүний биед ямар нэг сөрөг нөлөөгүй, силконон материалтай бэлэг эрхтний арьсан дор суулгадаг бэлэг эрхтэнг бүдүүрүүлэх арга технологи юм.

4. Бэлэг эрхтэнг имплантаар томруулах мэс засал хэр үр дүнтэй вэ?

Бэлэг эрхтэнг имплантаар томруулах мэс засал нь 100 % ийн үр дүнтэй. Бэлэг эрхтэнг 1-3 см орчим бүдүүрүүлдэг мэс заслын арга байгаа. 

5. Бэлэг эрхтэнг имплантаар томруулах мэс заслын дараах дэглэм юу вэ?

Бэлэг эрхтэнг имплантаар томруулах мэс заслын дараа 1 сар гам барьдаг. 

1 сар боолттой байдаг. Эхний 10 хоног эмнэлэгт ирж мэс засал хийлгэсэн эмчээрээ боолтоо хийлгээд 7-10 хоноод мэс заслын оёдлыг авдаг. Түүнээс хойш гэрээрээ 20 хоног боолт хийдэг. Бэлгийн харилцаа 1 сар хориглодог. Халуун ногоо болон алкоголь 1 сар хориглодог. Мөн саунд 2 сар сууж болохгүй.

ЦАГ ЗАХИАЛГА